Нийслэлийн нийтийн тээвэрт төрийн болон хувийн өмчийн нийт 930 гаруй автобус үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр автобусаар өдөртөө мянга мянган иргэд үйлчлүүлж зорьсон газартаа хүрч билээ. Үүнд хяналтын ажилтнууд карт цэнэглэх, хүн хоорондын зай барих, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж ажилладаг. Энэ үеэр "Сити" баазын автобусны хяналтын ажилтан Х.Цэцэгмаатай ярилцлаа.
Түүнтэй ярилцаж байх зуур автобусны картаа цэнэглүүлэх, шар хад, долоон буудал ороход ямар автобусанд суух вэ, энд ирэх үү, өөр ямар автобусанд суух вэ гэх зэргээр чиглэлээ мэдэхгүй хүн олон үйлчлүүлж байлаа. Энэ бүгдэд эелдэгхэн хариулж "шар хад орно гэсэн хүүхэд хаана байна, энэ автобусанд суугаарай" гэх мэт тэрээр хяналтынхаа ажлын хажуугаар хүмүүст тусалж гүйх тун завгүй нэгэн байлаа.
-Таны хувьд энэ ажилд ороод хэр удаж байна. Автобусаар зорчигчдын дунд зөрчил гарч байна уу?
-Миний хувьд энэ ажилд ороод нэг жил гаруй болж байна. Одоо ч хүмүүс ихэнх нь картаараа зорчдог болсон байна. Гэвч иргэд бэлэн мөнгөөр зорчих зөрчил гаргадаг хэвээрээ байна. Нэг чиглэлээр явах гэж буй иргэд картаа цэнэглэхээс залхуурч бэлэн мөнгөөр зорчих тохиолдол бий.
-Та аль чиглэлийн автобуснуудыг хариуцаж хянадаг вэ?
-МУБИС-иар орж ирж байгаа улсын болон хувийн бүх чиглэлийг хянадаг. Карттай байна уу, үгүй юу, хэдэн хүн картаар үйлчлүүлж байна, үүнээс хэд нь ахмад байна, хэд нь хүүхэд байна гэх зэрэг нэг бүрчлэн хянах үүрэгтэй. Өдөртөө 900 гаруй автобус явж байгаа ч ачаалал маш их байдаг.
-Автобусны буудал бүрт хяналтын ажилчид бий юу?
-Ер нь ачаалал ихтэй буюу хамгийн олон болон хол чиглэлтэй автобусны буудлуудад хяналтын ажилчид бий. Мөн автобусны карт цэнэглэх цэггүй буудлуудад ажиллаж иргэдэд үйлчилж байна.
-Ажиллах цагийн хуваарийн хувьд?
-Мөн л ачаалал ихтэй цагуудад ажилладаг. Бид өглөө 07:00 цаг гэхэд ажлын байран дээрээ бэлэн байх ёстой. Өглөө, оройн замын ид ачааллын оргил үеэр ажилладаг. Өглөө 07:00 цагаас 11:00 цаг хүртэл, орой 16:00 цагаас 19:30 хүртэл ажлын найман цагтай. Бидний дараагийн ээлжийн ажилтнууд 21:00 цаг хүртэл яваад буудаг.
-Хяналтын ажилчид халуун, хүйтэнд гадаа ажиллаж байна. Энэ утгаараа саад бэрхшээл ч бас байгаа?
-Даарч хөрөх үе мэдээж гарна. Цалин авч аж амьдралаа залгуулж байгаа учраас хоёргүй сэтгэлээр ажиллах нь миний үүрэг шүү дээ.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-2...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19