Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон медаль гардуулна

Admin | 2022-01-27


Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, өнөөдөр 11:00 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон медаль хүртээхээр болжээ.

Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд энэ өдөр шагнал гардан авна.

Тухайлбал, урлагт 30 орчим жилийн хөдөлмөрөө зориулж буй дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалгах мэдээлэл байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)