Ч.Номин: “Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ

Admin | 2022-01-27


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Соёлын сайд Ч.Номин “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ. “Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)