Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 15.00 цаг хүртэл ажиллана

Admin | 2022-03-25


Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод суурин 39 цэгт 39 багийн 156 эмч, ажилтан ажиллаж коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийнэ.

Эдгээр цэг 10:00-15:00 цагт ажиллах бөгөөд иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Гуравдугаар сарын 27-ны Ням гарагт дархлаажуулалтын цэгүүд амарна.

Нийслэлийн хэмжээнд

  • I тунд 4,
  • II тунд 11,
  • III тунд 115,
  • IV тунд 132, нийт 262 иргэн Баасан гарагт вакцинд хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,764 (77.4 хувь), 16-17 насны 27,089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)