Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдох харилцааг зохицуулах дараах журмуудад саналаа өгнө үү

Admin | 2022-04-22


  Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах үүднээс Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь 2022 оны хоёрдугаар сарын 25-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д зааснаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох бүртгэлээс хасах”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын төслүүд, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”, “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-уудын нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг боловсруулаад байна.

Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу олон нийтээс санал авахаар хорооны цахим хуудсанд дээрх журмын төслүүдийг байршуулсан тул Та бүхэн танилцаад, холбогдох саналаа тавдугаар сарын 22-ны өдрийн дотор vasp_amlcft@frc.mn цахим хаяг болон http://www.frc.mn/d/s/13 холбоосоор ирүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасах журам

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам

Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам

Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам 

 

                                                     САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 

 

   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)