АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийж эхэлжээ.Хятадын тэнгисийн аюулгүй байдлын газраас мэдээлснээр, сургуулилалт энэ сарын 6-н хүртэл үргэлжлэх юм байна. Тодруулбал, наймдугаар сарын 2-ны 00:00 цагаас наймдугаар сарын 6-ны 24:00 цаг хүртэл Өмнөд Хятадын тэнгисийн хэсэгт цэргийн сургууль хийнэ. Вэб хуудсанд координатыг нь зааж өгсөн тухайн бүс рүү нэвтрэхийг хориглоно” гэж мэдэгджээ. Түүнчлэн “наймдугаар сарын 1-ний 14:00 цагаас наймдугаар сарын 4-ний 24:00 цаг хүртэл Бохайн булангийн хойд хэсэгт байлдааны буудлагатай сургууль явагдах тул заасан бүс рүү нэвтрэхийг хориглоно” гэж Зүүн хойд Хятадын Ляонин мужийн Далянь хотын Далайн аюулгүй байдлын газраас мэдээлсэн байна. Эдгээр нь Хятад улс энэ өдрүүдэд тэнгист хийж байгаа цорын ганц сургуулилалт биш юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус улс Өмнөд Хятадын тэнгист Гуандун, Хайнань мужид цэргийн сургууль хийжээ. Мөн бямба гарагт Тайванийн хоолойн нөгөө эрэгт орших Фүжянь мужийн зүүн хэсгийн усанд байлдааны буудлагатай сургууль хийсэн байна.
Эх сурвалж: Montsame.mn
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 3 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 3 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 4 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 6 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 9 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 9 цагийн өмнө
Б.НЯМТАЙШИР: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмж...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16