Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хөдөө ажиллах төрийн албан хаагчид тэтгэмж олгож, цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ

Admin | 2022-08-14


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа авто зам, зогсоолын ажлын явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар өчигдөр танилцсан билээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хөдөө орон нутагт ажиллах иргэдийг дэмжих талаар ярьсан.

 Тэрбээр "Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах боловсон хүчнийг дэмжиж ажиллана. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос орон нутагт очиж байгаа иргэдээ "Шинэ үеийн илгээлтийн эзэд" гэж нэрлэнэ. Энэхүү бодлогын нэгээхэн хэсэг нь “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого” бөгөөд энэ хүрээнд хийх ажил их байна. Тэгээд ипотекийн зээлийн багц дэмжлэг үзүүлнэ. Хөдөө шилжин очиж байгаа төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ. Мөн нэг удаагийн тэтгэмж өгнө. 2023 оны улсын төсвийн нэг онцлог. Улаанбаатарт ирж байгаа хүмүүс татвартай болно. Ингэж бид бодитой зохицуулалт хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам Улаанбаатар хотын асуудал улам хүнд болно. Хүн ам өснө, автомашины тоо нэмэгдэнэ, эдийн засаг өснө, ажлын байр нэмэгдэнэ. Энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж, алс хязгаар нутаг эзгүйднэ" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)