Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 17 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хүрээнд хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээдүүд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу өнөөдрийн хуралдаанаар хуулийн хугацаанд хүсэлтээ гаргасан нийт 10 компанийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ удаа хуралдаанаар зургаан компани буюу “Нэйшнал трэйшир бит секьюрити”, “Икс Мета”, “Комплекс Дижитал Экосистем”, “Чойжин Алтекс”, “Зоос Дижитал Эксчэйнж”, “Корэкс” зэрэг ХХК хууль, журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан тул виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлээ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж холбогдох үйлчилгээг үзүүлэхээр хуульчлагдсан. Хорооны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар “Дижитал Эксчэйнж Монголиа”, “Ай Дакс”, “Койн Хаб” зэрэг гурван компанийг тус тус виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 9 компаниар дамжиж өнөөдрийн байдлаар аливаа виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах боломжтой болж байна. Харин хуульд заасан хуулийн хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй компаниудын хувьд дээрх төрлийн үйл ажиллагаа дуусгавар болсон бөгөөд хэрэв виртуал хөрөнгийн үйлчилгээг Хороонд бүртгэлгүй эрхэлсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээх нөхцөл үүсэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
4 дүгээр сарын 21-ний өдөр 11 настай хүү угаартаж нас баржээ
tentsver.mn | 1 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19