"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Архидан согтуурснаас болж зуурдаар нас барах тохиолдол дэлхийн түвшнээс хоёр дахин их байна. Гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь маш их байна. Тиймээс "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль"-ийг баталсан. Хэрэглээний соёлыг төлөвшүүлэх ёстой. Тиймээс хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нь чухал. Жишээ нь, градусыг багасгах, татварыг нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох ёстой. "Намайг алгас" аян өрнөж байна. "Намайг алгас" гэсээр байтал шахаад тухайн хүн нь асуудалд орвол шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Энэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнийг ард иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Архи үйлдвэрлэгчийн нэр худалдсан этгээдийн нэр, импортолсон тохиолдолд импортлогчийн нэр, үйлдвэрлэгдсэн он сар, тоо хэмжээ, гарал үүсэл, татвар төлсөн дүн, худалдан борлуулсан дүн зэргийг багтаасан мэдээллийн сантай болно. Архидан согтуурах тусгай зөвшөөрлийг хяналттай болгож, үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгоно" гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журм...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19