Ч.ӨНӨРБАЯР: Шүүх хараат бусаар АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэж байна

Admin | 2023-01-26


Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улсын дээд шүүх нийт шүүхчдийн хуралдаанаараа Ардчилсан намыг даргагүй гээд тогтоол гаргасан. Энэ тогтоолыг бид хэрэгжүүлэх үүднээс Ардчилсан намын эрх бүхий байгуудллага буюу төлөөллийн байгууллага ҮБХ хуралдаж, намын даргаа шинэ хууль дүрэмд нийцүүлэн сонгосон. Тэгэхээр одоо ямар нэг хуулийн зөрчил бидэнд байхгүй. Мөн Ардчилсан намын гуравдугаар сарын 31-нд батлуулсан шинэ дүрмийн дагуу ҮБХ-ын шийдвэр гол шийдвэр байхаар тогтсон. Хэн нэг хүн дарга гээд хууль дүрмийн дээгүүр гардаг байж болохгүй. Хэн ч хуульд захирагддаг байх хэрэгтэй. Шүүх хараат бус байж Ардчилсан намын асуудлыг зарчмыг дагуу шийднэ гэж итгэж байна" гэлээ.

     УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ардчилсан нам шинэ ҮБХ-ны хурлаараа Ардчилсан намын шинэ даргыг сонгож, Их хурлаараа ёсчлон баталсан. Энэ хурлаар эрх бүхий хүмүүс буюу намын ҮБХ-ны гишүүд намын даргын хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлэхээр заасан учраас бид ирээд байна. Асуудлыг шийдэх гэж АН-ын 300 гаруй гишүүн ирсэн. Гэтэл үүнийг бусинуулж, цаг хожих гэсэн оролдлого С.Эрдэнэ даргын талаас гарч байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)