Пянз тоглуулагч эргээд “моодонд” орох нь

Admin | 2023-03-17


Америкт 1987 оноос хойш анх удаа пянзны борлуулалт CD-ийг илүүрхжээ. Пянз сүүлийн жилүүдэд дахин алдаршиж олон хөгжим сонирхогчид дижитал хөгжим, CD-ний оронд пянз цуглуулж, сонсохыг эрмэлзэж буй. Тиймдээ ч өнгөрсөн онд 41 сая гаруй пянз зарагдаж борлуулалтын орлого нь 17 хувь өсөж 1.2 тэрбум ам.долларт хүрсэн. Харьцуулахад, 33 сая CD зарагдаж борлуулалтын орлого нь 18 хувь буурч 483 сая ам.доллар болжээ.

Пянзны борлуулалт 16 жилийн хугацаанд тогтмол өссөнөөр биет хөгжмийн орлогын 71 хувийг бүрдүүлсэн. Түүнчлэн Amazon (AMZN), Walmart (WMT) зэрэг томоохон худалдаачид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд пянзны худалдаагаа өргөжүүлэв.

Хуучны хөгжмийн хэрэгслийн сэргэлтэд Gen Z болон мянганыхны сонирхол хүчтэй нөлөөлж буй. Тодруулбал, Gen Z-н пянз худалдан авах магадлал дундаж хөгжим сонсогчдоос 25 хувь илүү байгаа юм. Сүүлийн үеийн поп оддын дунд пянз гаргах трэнд бий болсон нь Gen Z-н зан төлөвт нөлөөлсөн байж болох л юм. Өнгөрсөн оны хамгийн их борлуулалттай 10 пянзны дийлэнх нь залуу оддынх аж.

Америкийн хөгжмийн салбарын орлого долоо дахь жилдээ өсөж 15.9 тэрбум ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоов. Хэдийгээр пязны ашиг орлого нэмэгдэж байгаа ч нийт хөгжмийн салбарын орлогын 84 хувь нь стримингээс, 11 хувь нь л пянз, CD, кассетны борлуулалт харин ердөө 3 хувь нь дижитал худалдан авалтаас бүрдсэн аж.

Spotify болон Apple Music зэрэг хөгжмийн стриминг үйлчилгээнүүдийн нийт орлого 7 хувь өсөж 13.3 тэрбум ам.долларт хүрч бас л дээд амжилт тогтоогоод амжжээ.

Хуучин цагийн хөгжмийн хэрэгслүүд буцаад моодонд оржээ. Пянз сонсож күүл хүмүүсийн тоонд оръё доо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)