Төсвийн тодотголыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Admin | 2023-06-05


УИХ дахь МАН-ын намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өглөө. Тэрээр “МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа энэ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөл, асуудлуудын талаар ярилцлаа. Хэд хэдэн чухал хуулийн төсөл байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зургаадугаар сарын 23-наас өмнө батлах учиртай. Тиймээс сонгуулийн тухай хуулиа хэлэлцэж эхэлье гэж ярилцлаа. Мөн Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй хэлэлцэх учиртай. Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцэхээр мөн тохирлоо. Нийгмийн даатгалын багц хуулийг бас хаврын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Төсвийн тодотголыг Засгийн газраас энэ лхагва гарагт өргөн барина. Тиймээс энэ хуулийн энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ таван хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд, байнгын хороод хариуцлагатай хандана гэдэг дээр бүлэг санал нэгдлээ. Эдгээр болон хэд хэдэн хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр тохирлоо” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)