Нийслэлийн прокурорын газраас АН-ын дарга асан С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын тухай хууль зөрчиж, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Капитал банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр буюу яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг чигийн хөдөлгөөнийг хааж засварын ...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19