Өнөөдөр 8400 иргэнийг вакцинжуулна

Admin | 2022-01-12


Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн вакцинжуулалтын 160 цэг ажиллана. 160 цэгт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Вакцинжуулалтын цэгүүд 09:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Нийслэл хотод өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр коронавирусийн эсрэг вакцины

I тунд 86

II тунд 111

III тунд 2859

IV тунд 4681 иргэнийг хамруулжээ.

Улмаар зорилтот бүлгийн буюу 3017 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.417 (77 хувь), 16-17 насны 26.976 (79.6 хувь) хүүхэд тус тус вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)