Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оныг манай хоёр улс “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Элчин сайд Х.Кобаяши энэ онд тохиож буй дипломат харилцааны ойг жилийн турш тэмдэглэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаагаа танилцуулав. Мөн ойг тохиолдуулан хоёр талдаа дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлж, Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэхээр ажиллахаа нотлов. Тэрбээр нэн ялангуяа хоёр улсын харилцааны ирээдүйг авч явах хүүхэд, залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байна гэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021) амжилттай хэрэгжиж, дуусгавар болж байгааг тэмдэглээд энэ онд дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцохын чухлыг онцлов.Талууд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн цагаа олсон чухал алхам гээд, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаа мөн илэрхийлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 18 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 18 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 21 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 22 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16