Орон нутгийн сонгууль хэдхэн хоногийн дараа болох гэж байна. УИХ-ын сонгуулийн дараа ямар сонгууль болох гэж байгаа талаар мэдээлэлгүй залуу үеийнхэн ч байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль бол иргэдийн өдөр тутмын амьдралд шаардлагатай олон чухал асуудлыг шийддэг сонгууль юм. Агаарын бохирдол, түгжрэл, брожур сольж байгаа, цэцэрлэг сургуулийн хүртээмж гээд санаа зовоодог асуудлуудыг энэ хүмүүс мэддэг.
Тиймээс амьдралд хамгийн ойр асуудлаа шийддэг энэ хүмүүс амьдралаа сайн мэддэг хүмүүс байж гэмээнэ асуудлыг сайнаар шийдэх талтай. Өдөр тутмын нарийн чухал асуудлуудыг мэддэг, ажил хэрэгч хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг. Гэтэл эмэгтэйчүүдийг энэ удаагийн Орон нутгийн сонгуульд намууд хангалттай сайн нэр дэвшүүлээгүй нь харамсалтай. Дөнгөж 30 хүрэхгүй хувьтай дэвшүүлсэн нь УИХ-ын сонгуулиар гаргасан амжилтаа намууд давтаж чадалгүй ухралт хийж байгаа гэсэн үг. Уг нь орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцох хувь дэлхийн дундаж 35 хувь байдаг бол манайд нэр дэвшилт нь ийм хувьд ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. Тиймээс аль болох нэр дэвшсэн бүх эмэгтэйчүүдээ сонгож байж, дэлхийн стандарт руу дөхөж ирнэ гэсэн үг. Сонгогчид сонголтоороо энэ тэнцвэрийг хангаж чадах хүч нь юм.
Аймаг, нийслэл цаашлаад сум дүүргийн хэмжээнд амьдралаа сайн мэддэг, ажил хэрэгч хүмүүсийг сонгож гаргаж ирэхгүй бол өнөөдрийн түгжрэл, амьдрах орчны асуудал хэрээс хэтэрчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Т.Батбилэг ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглаж төрийн албанд ДАРГА болтло...
tentsver.mn | 1 цагийн өмнө
Голомт банк мэргэжлийн 15 чиглэлээр 100 гаруй ажлын байр шин...
tentsver.mn | 2024-10-03
Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон ш...
tentsver.mn | 2024-10-03
“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар а...
tentsver.mn | 2024-10-02
“Хадгаламжтай аялал” аяны азтанууд Disneyland руу аялах эрхэ...
tentsver.mn | 2024-09-25