НИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ“-ЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Admin | 2025-07-03


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Б.Мягмар нарын санаачилгаар амралт, зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх, эцэг, эх асран хамгаалагчдыг зөвлөмж, мэдээллээр хангах, зам тээврийн осол, хэрэг зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран "Хүүхэд хамгааллын" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд хүүхдийн ахуйн ослыг бууруулах, гол усны аюулаас сэрэмжлүүлэх, эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл түгээх, зөвлөмж хүргэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, НЦУГ-ын дарга Э.Товуудорж, НЦУГ-ын дэд дарга О.Нямдаваа, НОБГ-ын дарга Г.Галбадрах болон есөн дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газрын дарга, удирдлагууд, хүүхдийн чиглэлээр ажилладаг алба хаагч нар оролцлоо.

See translation

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)