Сошиал хуудсаараа дамжуулан хөгжилтэй, сонирхолтой бичлэг хүргэж хэдийнэ олны танил болоод буй “Армата” продакшны гишүүн Б.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр СУИС-ийн оюутан бөгөөд “Армата” продакшн нь “Ахан дүүс” продакшнтай хамтарч уран бүтээл хийсэн нь долоо хоногийн дотор нэг сая гаруй хандалт авсан байдаг.
-“Армата” продакшны хувьд хэдэн гишүүнтэй вэ. Продакшныхаа талаар бидэнд танилцуулахгүй юу?
-“Армата” продакшны хувьд нийт таван гишүүнтэй. Анх 2020 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан. “Армата”-г хариуцсан захирлаар Э.Түвшинжаргал маань ажилладаг. Түүний хувьд зураглаач, найруулагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Мөн Т.Ирээдүй, Төгөлдөр, Б.Төгөлдөр болон миний бие Б.Тэмүүжин гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүгд найруулагч, жүжигчин, гэрэлтүүлэгч гээд юу л бол юуг ч хийчихнэ. Бид бие биенийхээ ажлыг нөхөөд л хийчихдэг.
-Залуу хүмүүсийн хувьд шинэ уран бүтээл хийгээд явахад хамгийн том бэрхшээл юу байна?
-Мэдээж уран бүтээл хийхэд төсөв, санхүүгийн асуудал их тулгардаг. Нэмээд объектын асуудал. Шантрах үе олон ч найзуудтайгаа тойрч суугаад юу болохгүй байгаагаа, асуудал нь юу байна гээд хоорондоо маш сайн ярилцдаг.
-Контентуудаараа дамжуулан нийгэмд юу илэрхийлэхийг зорьдог вэ?
-“Армата” продакшны хийдэг контент бусад контентуудаас ялгарах онцлогийн хувьд илүү мэргэжлийн гэдэг утгаараа өөр дүр гаргахыг зорьдог. Дүр дээрээ маш сайн анхаарч ажилладаг.
-“Ахан дүүс”, “Армата” продакшны хувьд хэзээнээс хамтарч уран бүтээл хийдэг болсон бэ. Танилцсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-“Армата”, “Ахан дүүс” хоёрын хувьд тусдаа продакшнууд. “Ахан дүүс”-ийн дүү нар маань СУИС-ийн лицей “Бадмаараг” сургуульд манай доод үед суралцдаг байсан. Биднийг СУИС-д элсэн ороход бидний араас СУИС-д элсэн орж ирсэн. Одоо хамтарч уран бүтээлээ хийгээд явж байна.
-Та бүхний “ХоньТээнт” бүтээл олны сайшаалыг багагүй хүртсэн шүү дээ. Тус зохиолын санааг хэрхэн олж байв?
-“ХоньТээнт”-ийн зохиолыг “Армата”-гийн жүжигчин Т.Ирээдүйгийн эгч Т.Урангоо бичсэн. Т.Урангоо эгч маань СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. “Хонь-Тээнт” зохиол маань 1 цаг 10 минутын монтажтай. Univision, DDsh, LookTv-ээр гарч байгаа. Инээдмийн болоод бүтэлгүй хайр дурлалтай учирсан гурван найзын тухай гардаг. Хүмүүсийг үзээсэй гэж хүсэж байна. Уран бүтээлийн багт нийт 25-30 хүн оролцсон. Зургийн багийн хамгийн хөгшин нь 23 настай байх жишээтэй. Хамгийн залуу нь манай нүүр хувиргагч 16 настай 57-р сургуулийн XI ангийн сурагч Ану дүү маань ажилласан. Дүүдээ баярлалаа гэж хэлье.
-Уран бүтээлээ хийгээд явж байх үед нь тохиолдсон хөгжилтэй, дурсамжтай түүх олон байх. Бидэнд хуваалцахгүй юу?
-Налайхад уран бүтээлээ хийгээд явж байхдаа зүгээр машин дотор сууж байгаад “Танго” нэртэй дуугаа бичиж байсан. Санамсаргүй байдлаар Youtube-д цацчихсан чинь маш их хандалт авсан.
Цаашдаа өөрөө дуундаа анхаарч энэ чиглэлээрээ явах сонирхолтой байна.
-Та бүхний уран бүтээлд сайн, муу ханддаг олон үзэгч бий. Хүмүүсийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ хүмүүсийн шүүмжлэлийг хүндээр тусгаж авдаг байсан. Бичсэн сэтгэгдэл дор нь хариу өгч муудалцах үе олон байсан. Одоо харин тоохоо больсон. Хүмүүс ч сөргөөр хүлээж авах нь багассан.
Учир утгагүй зүйл хийхгүй, амьдралын л үнэн мөнийг үзүүлж байгаа болохоор тэгж байгаа байх.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 3 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 3 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 4 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 5 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 5 цагийн өмнө
Сонгууль зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороо...
tentsver.mn | 23 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16