Хүний их эмч Э.ӨНӨРЖАРГАЛ: Тэмбүү тусахгүй байя гэвэл үнэнч бай, ядаж бэлгэвч хэрэглэ

Admin | 2022-05-04


Эрчүүдийн эрүүл мэнд, тэмбүү өвчний талаар  Хүний их эмч Э.Өнөржаргалтай цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үед тэмбүү өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн эмч нар хэлж байна. Ер нь тэмбүү ихсэх гол шалтгаан нь юундаа байна вэ?

-Тэмбүү өвчин цайвар трепонем гэх нянгаар дамжин хүний биед халдварладаг. Мөн шаардлага хангаагүй газар шивээс болон гоо сайхны үйлчилгээ авах зэргээр халдварлана. Наад захын нэг удаагийн татуурга, сахлын машин зэргээ зөвхөн өөрөө хэрэглэж байх хэрэгтэй. Тус өвчний илэрц олширч байгаа ч нэг талдаа тэмбүүгийн илрүүлэг сайн байгаатай холбоотой. 1900-ээд оны үед улаан тариа гэж хийгдэж байсан үетэй харьцуулахад өнөөдрийн хүн амд илэрч байгаа тоог харвал ихсэх хандлагатай байгаа нь харагдаж байгаа.

Хүүхдэд арван жилээс нь буюу даавартай холбоотой биед нь шинж тэмдэг илрэх үеэс л ЕБС-ын “Эрүүл мэнд”-ийн хичээлд бэлгийн замаар дамжин өвчлөх өвчлөлийн талаарх мэдлэг, мэдээллийг тодорхой өгөх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж байх хэрэгтэй байна. Мэдээлэл дутмаг учраас бэлгийн замын өвчлөл олшрох нэг шалтгаан болж байгаа юм.

-Тэмбүүгийн өвчлөлийн хувьд эрчүүд юуг анхаарвал зүйтэй вэ. Монгол эрчүүдийг хувийн ариун цэврээ муу сахидаг гэдэг?

-Тэмбүү тусахгүй байя гэвэл хамгийн түрүүнд зөвлөх зүйл нь үнэнч бай, тэвч, ядаж бэлгэвч хэрэглэ. Нэг бодит жишээ дурдъя. Манай нэг эмч найз хэлж байсан юм. Өрхийн эмнэлэгт ажиллаж байхад нь нэг жирэмсэн эмэгтэй жирэмсний хяналтад хянагдаад явдаг байж. Эхлээд бүх шинжилгээ өгөөд эрүүл саруул асуудалгүй явж байгаад төрөх дөхсөн үедээ нөхөртэйгээ хавьталд орсон юм байна. Тэгсэн төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж. Учир нь нөхөр нь эхнэрээ төрөхийн өмнө өөр хүнтэй хавьталд ороод түүнээсээ тэмбүү авчхаж л дээ. Нэг ёсондоо араар тавьсан гэсэн үг. Тэгээд төрөлхийн тэмбүүтэй төрсөн охин хүндрэлээ даалгүй нас барсан. Тэгэхээр эр эмгүй үр хүүхдээ бодож зөв амьдраарай, таны өнөөдөр хийсэн буруу бүхэн үр хүүхэд тань очдог гэдгийг бүү март. Энэ талаар олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна.

-Сүүлийн үед эрэгтэй хүний бэлэг эрхтний хорт хавдар буюу шодойн хорт хавдар багагүй оношлогдох болсон талаар эмч нар ярьж байна.  Шодойн хавдар хүндэрсэн бол бэлэг эрхтэнг нь тайрдаг гэж үнэн үү?

-Бэлгийн замын ямар нэгэн өвчин аваад түүнийгээ эмчлэхгүй удаан явснаар хавдар болох эрсдэл үүснэ. 

-Тэмбүү өвчин тархах гол нөхцөл юундаа байж болох вэ?

-Гэр хороолол болон алслагдсан газруудад тэмбүүгийн тархалт арай илүү байдаг. Учир нь энэ төрлийн мэдээлэл дутмаг байдагтай холбоотой. Мөн архидан согтуурлын хавтгайрал нь тэмбүүгийн тархах гол шалтгаан болж байна.

                                                                                                                                                                                                                      А.МӨНХНАРАН

                                   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)