Үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Оцүка Ичиро иржээ

Admin | 2022-01-19


Монголын үндэсний шигшээ багийг удирдаж байсан Япон мэргэжилтэн Шүичи Масэ эрүүл мэндийн шалтгаанаар нутаг буцсан. Түүний оронд Монголын хөлбөмбөгийн холбоо болон Японы хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Япон талаас шинэ мэргэжилтэн Оцүка Ичирог санал болгосон. Тэгвэл Монголын Үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Оцүка Ичиро Монгол Улсад өчигдөр ирлээ. Үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон 57 настай япон эрхмийн хувьд нэг жилийн гэрээтэй ажиллана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)