Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа маргааш хийнэ

Admin | 2022-01-21


МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиби улсын боксчин, энэ жил 38 настай "цөлийн шуурга" хочит Сакариа Лукастай хийх гэж байна. Тэрээр 25 ялж, 1 ялагдсан юм. Тулаан Нью Жерси мужийн Атлантик сити хотноо, "Borgata Hotel & Casino" цогцолборт энэ сарын 23-ны 09:45 цагаас болох бөгөөд NTV телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Мөн тус өдрийн гол тулаан нь WBC-ийн 57.2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Рассель Н.Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)