Холимог тулаанч О.Пүрэв ирэх баасан гаригт тулалдана

Admin | 2022-01-24


Холимог тулаанч Отгонжаргалын Пүрэв ирэх баасан гаригт тулалдахаар болжээ. “ONE Championship” холбооноос ирэх баасан гаригт Зөвхөн эр зоригтнууд /Only the brave/ нэртэй тулааны үдшийг зохион байгуулж байгаа бөгөөд манай тамирчин нээлтийн тулаанд гарахаар болсон байна. Манай тамирчны өрсөлдөгч нь 26 настай Микаел Дэ Жесүс (9-5) гэх BJJ суурьтай бразил тамирчин байна.

Кикбоксын Дэлхийн гран при тэмцээний хагас шигшээд үлдсэн дөрвөн жилдэг тулаанч энэ үдшийн оргил, дэд оргил тулаанд гарах юм. 

Тайландын супер од, тэмцээний гол фоворит Ситтичай Ситсонпинонг “битүү морь” Давид Киритай, тэслэгч Смокин Жо Наттавут манай их хааны нэртэй Чингиз Аллазовтой тулалдана. Хятадын холимог тулааны од Жан Липэн мөн энэ өдөр дэвжээнд гарч тулалдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)