Монголын и-спортын хамгийн том тэмцээн эхэллээ

Admin | 2022-01-24


Монголын анхны цогц лайв стриминг платформ болох “Jig Jug”-ийн зүгээс "Road To National Championship" И-Спортын тэмцээнийг эхлүүллээ. Уг тэмцээн нь 2022 оны нэгдүгээр сараас зургадугаар сар хүртэл “PUBG Mobile”, “DOTA2”, “CS:GO”, “Mobile Legends” гэсэн дөрвөн төрлөөр, гурван үе шаттайгаар зохион байгуулагдах гэж байна.

Тэмцээний талаар дурдахаас өмнө И-Спорт сонирхогч, мэргэжлийн тамирчид, уншигчдадаа дуулгах сайхан мэдээтэй.

Энэхүү тэмцээний хүрээнд "Jig Jug" платформын хамт олон И-Спортын салбартаа туршлагатай, өөрсдийн "community", үзэгчидтэй "META", "EG Studio", "TechNomad Gaming", "Caster Tuvshuun" зэрэг шилдэг баг хамт олон, кастеруудтай хамтран ажиллахаар урт хугацааны гэрээнд гарын үсэг зурж, цаашид олон сонирхолтой тэмцээн, уралдаан, стрийминг хүргэхээр төлөвлөж буй аж.

Мөн тэд “META”-ийн албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагааг нь хариуцаж байсан И-Спортын дэлхийн шилдэг серверүүдийн нэг болох "FACEIT"-ийг албан ёсоор худалдан авч, цаашид энэхүү серверийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахаар болсон байна.

Уг сервер нь Монголд цор ганц "AntiCheat" бүхий албан ёсны эрхтэй учраас CS:GO төрлөөр тэмцээнд оролцогчид 100 хувь шударга өрсөлдөх боломжтой болж байгаа нь эл үйл явдлаар батлагдлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)