Төв аймгийн Цээл сумын ЕБС-ийн “Идэр ес- Залуу нас” спортын наадмын шилдгүүд тодорлоо

Admin | 2022-01-26


Төв аймгийн Цээл сумын ЕБС-ийн үе үеийн төгсөгчдийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Идэр ес- Залуу нас” спортын энэ сарын 15, 16-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн  наадмыг 2018 оны “Шилдгийн шилдэг төгсөлт”-өөр шалгарч шилжин явах цомын эзэн болсон 2007 оны Б.Лхамноров болон Н.Энхцэцэг багштай төгсөгчид зохион байгуулсан билээ. Спортын наадмыг уламжлал ёсоор гурван төрөлт зохион байгуулж шилдэг төгсөлтийг тодрууллаа. Тодруулбал, сагсанбөмбөгийн төрөлд 16 баг, волейбол төрөлд 14 баг оролцсон бол ширээний теннисийн төрөлд төгсөлт тус бүрээс хоёр тамирчин оролцсон юм. Тэмцээний нийт дүнгээр 2012 оны төгсөлт “Шилдгийн шилдэг төгсөлт”-өөр шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Ингэснээр 2012 оны төгсөгчид ирэх жилийн “Идэр ес- Залуу нас” спортын наадмыг зохион байгуулах эрхтэй боллоо. Түүнчлэн наадмын хүндэт зочноор биеийн тамирын багш Б.Дамдинсүрэн ажиллав.

Ингээд тэмцээний дүнг танилцуулъя:

Юуны өмнө 2005-2021 оны төгсөлтийн багш нарыг танилцуулъя. 2021 он багш Г.Жавзансүрэн, 2020 он багш Н.Энхцэцэг, 2018 он багш О.Нямдаваа, 2017 он багш Д.Батсувд, 2016 он багш Ч.Отгонбаатар, 2014 он багш Г.Жавзансүрэн, 2013 он багш Н.Энхцэцэг, 2012 он багш Ж.Дэлгэрмаа, 2011 он багш И.Дариймаа, 2010 он багш Д.Батсувд, 2009 он багш Д.Батцэцэг, 2008 он багш Г.Жавзансүрэн, 2007 он багш Б.Лхамноров, Н.Энхцэцэг, 2006 он багш Ц.Лхагвасүрэн, Ж.Дэлгэрмаа, 2005 он багш М.Нэргүй нар анги удирдан төгсгөжээ.

Сагсанбөмбөгийн төрөлд

      Эрэгтэй шилдэг баг:

I-р байрт-  2014 он

II-р байрт- 2008 он

III-р байрт-2012 он

Шилдэг эрэгтэй тоглогчоор Ж.Доржжав (2008 он)

       Эмэгтэй шилдэг баг:

I-р байрт-  2008 он

II-р байрт- 2005 он

III-р байрт-2011 он

Шилдэг эмэгтэй тоглогчоор Б.Отгончимэг (2011 он)

Волейболын төрөлд

      Эрэгтэй шилдэг баг:

I-р байрт-  2021 он

II-р байрт- 2016 он

III-р байрт-2017 он

Шилдэг холбогчоор В.Даваабат 2017 он

Шилдэг довтлогчоор Э.Будрагчаа 2016 он

Тэгш тоглогчоор Ж.Өсөхбаяр 2021 он

       Эмэгтэй шилдэг баг:

I-р байрт-  2018 он

II-р байрт- 2017 он 

III-р байрт-2020 он

Шилдэг холбогчоор А.Намуунаа 2017 он

Шилдэг довтлогчоор Б.Батчимэг 2020 он

Тэгш тоглогчоор Б.Нямсүрэн 2018 он

Ширээний теннисийн төрөлд

    Эрэгтэй шилдэг тамирчин:

I-р байрт-  Г.Нямдаваа -2007 он

II-р байрт- Ч.Отгонбаатар 2016 он

III-р байрт-Ж.Баяржаргал 2012 он

     Эмэгтэй шилдэг тамирчин:

I-р байрт-  Б.Гэрэлчимэг 2012 он

II-р байрт- Л.Хишигжаргал 2007 он

III-р байрт-Дариймаа 2013 он

Тэмцээнийг зохион байгуулсан 2007 оны Б.Лхамноров болон Н.Энхцэцэг багш болон төгсөгчдийн зүгээс “Идэр ес- Залуу нас” спортын наадамд оролцсон нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)