Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, ... дугаар байр цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдрийн 17:40 цагт хүлээн авсан байна.
Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан тухайн орон сууцны долдугаар давхраас нэгдүгээр давхрын цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж бэртсэн байжээ. Хүүг дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн ч эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06





























