Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны долоодугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж амь насаа алдсан хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарсан билээ. Уг асуудлаар “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрээр "Манай байгууллага нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, ажилладаг. Өөрөөр хэлбэл бид зөвхөн гэрээ хийсэн СӨХ-ны цахилгаан шатанд засвар, үйлчилгээг хийдэг гэж ойлгож болно . Одоогоор 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ хийж хяналт тавьж буй. Тус хороо нь бидэнтэй гэрээ хийж хамтарч ажилладаггүй. Нийслэлд 7000 гаруй цахилгаан шат байдаг. Тус цахилгаан шатнаас ашиглалтын хугацаа дуусаж шаардлага хангахгүй байгаа 134 лифт байна. Цахилгаан шатны аюулгүй байдлын хууль дүрэм гэж бий. Үүнд нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заасан байдаг. Тиймээс уг асуудалд СӨХ буруутай гэж үзнэ. Энэ талаар хуульд тусгасан байгаа" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 6 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 9 цагийн өмнө
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 11 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 12 цагийн өмнө
Б.НЯМТАЙШИР: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмж...
tentsver.mn | 13 цагийн өмнө
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16