Замын хөдөлгөөний удирдлагын төв өргөгч цамхаг бүхий тусгай зориулалтын хоёр машинтай боллоо

Admin | 2022-01-27


Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тусгай чиг үүргийн хоёр автомашиныг өчигдөр хүлээлгэн өглөө.

Эдгээр нь гэрлэн дохио, тээврийн хэрэгслийн зөрчил илрүүлэх камер, авто замын хяналтын камерын засвар, арчлалт хийхэд зориулсан хүн өргөгч цамхагтай тусгай зориулалтын автомашин юм.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буй 400 гаруй гадна төхөөрөмж болон 130 км шилэн кабелыг хариуцан ажилладаг байна. Улмаар жилд 1,000 гаруй дуудлага мэдээллийн дагуу дээрх төхөөрөмж, кабелын арчлалтыг хийдэг аж.

 

Харин 2010 оноос хойш тусгай чиг үүргийн нэг автомашинаар дуудлага мэдээллийн дагуу ажиллаж ирсэн байна. “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын Захиргаа, Хөдөлгөөн зохицуулалт хариуцсан Орлогч дарга Л.Батцоож энэ үеэр “Өнөөдрөөс эхлэн засвар үйлчилгээний гүйцэтгэлийн хурд хоёр дахин нэмэгдэж байна. Улмаар энэ хэмжээгээр замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)