Олимп, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит уламжлалт гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас 13 жүдоч барилдснаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Женко” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонжаргал, 55 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа нар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Э.Сумъяа хагас шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буриадын Ирина Ологоновад 1:2-оор, Д.Отгонжаргал эзэн орны Анжелика Федоровад 6:16-гаар ялагдсан.
Манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 57 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 70 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин Ж.Далайдорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Мөнхгэрэл, 55 кг-д өсвөр үеийн Азийн аварга, спортын мастер Б.Марал, 59 кг-д “Будапешт-2018”, “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор, 65 кг-д 2021 оны Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Болортунгалаг нар маргааш дагах барилдаан хийнэ. Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, 53, 57, 62 кг-ын жингийн эхний өдрийн барилдаан болно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Улаанбаатарт өнөөдөр +5...+7 градус дулаан
tentsver.mn | 3 цагийн өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичг...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19