Уртын дуучин Б.Алтанжаргал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

Admin | 2022-01-28


XVII жарны усан бар жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна. Энэ үеэр Уртын дуучин Болдбаатарын Алтанжаргал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.

Тэрбээр 2012 оноос уран бүтээлчийн замналаараа идэвхтэй явж, “Дүүриймаа” хэмээх мартагдах шахсан ардын сайхан дууг сэргээн дуулсан нь Монгол түмний сэтгэлд их хүрсэн юм. Түүнээс хойш Б.Алтанжаргал “Идэр жинчин”,  “Төгөлдөр 6 Маа” зэрэг ардын болон уртын дууны хоёр ч бие даасан цомог гаргаж, дуунууддаа олон арван клип хийн олонд толилуулаад амжсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)