"Бээжин-2022" олимпын наадамд оролцох баг төрийн далбаагаа гардан авчээ

Admin | 2022-01-30


Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын багт төрийн далбаа гардуулан өгөх ёслол өчигдөр боллоо.

Ёслолын үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бээжингийн олимпод оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуйд төрийн далбаа гардуулан өгч, амжилт хүсэв. Коронавируст халдвараас сэргийлэх үүднээс энэ ёслолд тамирчдыг оролцуулалгүй, цомхон хүрээнд зохион байгуулжээ.

Манай баг тамирчид маргааш Бээжинг зорин нисэх юм байна.

Олимпын эрхээ аваад буй цанын хоёр тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино.

 

Эх сурвалж: МҮОХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)