Ар гүнтэд 38 га талбайд мод үржүүлгийн ажил хийнэ

Admin | 2022-01-30


"Мод хөтөлбөр" ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.

"Мод хөтөлбөр" ХХК- ийн төлөөлөл "Дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байна. Энэ асуудалтай тэмцэх хамгийн зөв шийдэл нь мод. НҮБ-ийн индэр дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Бид Мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Бид цахимаар 50 сая мод тарих зорилготой.

Хүн бүрт мод тарих сэдэл бий. Гэхдээ маш олон асуудалтай тулгардаг. Тэгвэл уг асуудлуудыг мод хөтөлбөр шийдэж өгнө. Мод хөтөлбөрийг хэрэгжүүлэгч мэргэжлийн таван аж ахуй нэгж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 16 мянган га ойн сан, Улаанбаатарт Ар гүнтэд 38 га талбайд мод үржүүлгийн ажлаа хийнэ. Мод хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан" гэж мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)