Монгол охины төлөө 200 мянга гаруй хүн саналаа өгчээ

Admin | 2021-12-07


БНСУ-ын дөрвөн сурагч монгол охиныг 6 цагийн турш зодож, доромжилсон асуудал “Хөх ордон”-ы цахим хаягт нийтлэгдээд байгаа билээ. Энэ асуудалд иргэдээс 200 мянган санал ирвэл Ерөнхийлөгчийн ажлын хэсэг гарч асуудлыг анхааралдаа авдаг юм байна.

Тэгвэл зодуулсан охины асуудлыг шийдүүлж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах талаар санал өгсөн иргэдийн тоо 200 мянга давжээ.

Хэдийгээр хэрэг өнгөрсөн долдугаар сард болсон ч өнөөг хүртэл охиныг зодсон сурагчдад хариуцлага хүлээлгээгүй бөгөөд хоёр нь тусгаарлалтад байга гэх мэдээллийг өгсөн билээ.

https://www1.president.go.kr/petitions/602674

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)