Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хөх хөтлийн даваа гэх газар “Автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж, нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна” гэх дуудлага өчигдөр 00:25 цагт Онцгой байдлын газар ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км зам туулж ослын газар очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан 51 тонн ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С 19 настай эрэгтэй, О 25 настай эрэгтэй, автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө









