“Анна Каренина” сонгодог жүжиг энэ сарын 27-нд эхлэхээр болжээ

Admin | 2022-02-21


Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдэд хүргэхээр болсон талаар Улсын драмын эрдмийн театраас өнгөрсөн лхагва гарагт мэдээлсэн. Тэгвэл тоглолтын хуваарьт өөрчлөлт орж энэ сарын 27-ноос эхлэн гуравдугаар сарын 13-ныг хүртэл дуустал тоглогдохоор болжээ. Нээлтээ хийснээсээ хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18142 үзэгчдийн хүртээл болоод байгаа тус жүжгийн

Гол дүрд:

Анна Каренина-Н.Баярмаа /соёлын тэргүүний ажилтан/

Алексей Вронский-Т.Сэргэлэн

Алексей Каренин-Б.Жаргалсайхан /ардын жүжигчин/

Хоёрдугаар дүрд:

Константин Левин-С.Болд-Эрдэнэ /гавьяат жүжигчин/

Анна /хувь заяа/-Н.Сувд /Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин/

Долли Облонская-Г.Урнаа /гавьяат жүжигчин/

Кити Щербацкая-Д.Хулан

Степан Облонский-О.Гэрэлсүх /соёлын тэргүүний ажилтан/

Бетси Тверская-М.Тогтохжаргал /соёлын тэргүүний ажилтан/

Туслах дүрд:

Варя Вронская-Ц.Баясгалан /гавьяат жүжигчин/

Щербацкий Ван-П.Цэрэндагва /хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин/

Щербацкая хатагтай-Ж.Оюундарь /гавьяат жүжигчин/

Серёжа-Т.Маргад нар тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)