Баянхонгор аймгийн ойн салбарын анхдугаар чуулганд хүрээлэн буй орчны ногоон бүтээн байгуулалтад хөдөлмөр зүтгэл, үйлс бүтээлээ зориулсан ой хамгаалагч, байгаль орчны мэргэжилтнүүд, хамтын нөхөрлөл, бүлэг болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогчид чууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд цөлжилтийг сааруулах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог эрчимжүүлэх зорилготой билээ.
Нийт газар нутгийн дийлэнх буюу 98 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртөөд буй Баянхонгор аймгийн хувьд ойн зурвасаа өргөтгөх, цэцэрлэгжүүлэлтийн ажилд санхүүжилт, төсвийг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн байгаль экологийн боловсрол, хандлагыг урамшуулах зорилгоор “Нэг иргэн-Нэг мод” аяныг амжилттай өрнүүлсэн.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүрээлэн буй орчны эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилтот ажлуудыг орон даяар зохион байгуулахаас гадна “ногоон эдийн засаг”-ийг дэмжиж, “ногоон зээл”-ийн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх санаачилгуудыг чуулганд оролцогчид онцолж байлаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 22 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 22 цагийн өмнө
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
tentsver.mn | 2024-04-17
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж...
tentsver.mn | 2024-04-16
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах шалг...
tentsver.mn | 2024-04-16