Энэ сарын 5-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 18 настай охин ухаангүй, яаралтай түргэн тусламжаар хүргүүлэн иржээ. Тэрбээр АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан бөгөөд вакцины III тун хийлгээд бие нь муудаж, ухаангүй болж ийнхүү иржээ. УНТЭ-ийн зүгээс охиныг Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагтаа хэвтүүлж, эмчилгээ хийсэн боловч 9-ний шөнө амьсгал хураасан байна. Талийгаач өмнө нь өвдөж, эмнэлгийн тусламж авч байгаагүй эрүүл саруул биетэй байсныг ар гэрийнхэн нь хэлж байна. Охин вакцин хийлгэх дургүй байсан боловч багш нарынх нь зүгээс бүгд вакцинд хамрагдахыг шаардаж байсан учраас арга буюу вакцин хийлгэсэн гэх мэдээлэл байна. Өөр бас нэгэн ноцтой мэдээлэл гарсан нь охиныг амьсгал хураасны дараа ямар нэг архаг хууч өвчтэй байсан эсэхийг тодруулахаар эдийн шинжилгээнд хамруулсан гэх мэдээлэл байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө









