Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Дархан, Эрдэнэт хотод тоглолтоо хийнэ

Admin | 2022-03-22


Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Завхан нутаг бидний бахархал аялан тоглолтыг Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгуулах гэж байна.

Тус аялан тоглолтод Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдээс гадна тус театраас төрөн гарсан Монгол Улсын ардын болон гавьяат жүжигчид оролцох бөгөөд нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн баг өчигдөр Завхан аймгийн Улиастай хотоос Дархан, Эрдэнэт хотуудыг зүг аяны дөрөөгөө залжээ.

  • 2022 оны гуравдугаар сарын 22-ны 19:00 цагт Дархан хотын Залуучууд театрт
  • 2022 оны гуравдугаар сарын 23-ны 19:00, 21:00 цагт Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордонд тус тус тоглоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)