Буудлагын тамирчид "OLYMPIC WAY” тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртжээ

Admin | 2022-03-22


Беларусь улсын буудлагын холбооноос зохион байгуулсан "OLYMPIC WAY" онлайн тэмцээн болоход манай улсаас 22 тамирчин өрсөлдөж, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэв.

Тухайлбал, хийн урт бууны дасгалд О.Есүгэн 634.0 оноогоор алтан медаль хүртсэн бол О.Янжинлхам 631.5 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Э.Даваахүү 583 оноогоор алт, эмэгтэйчүүдэд Т.Баярцэцэг 575 оноогоор алт, Ц.Мөнхзул 572 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)