ТАНИЛЦ: "Мөнгөн мод" наадмын шилдгүүд

Admin | 2022-03-23


Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 13 дахь жилдээ амжилттай болж, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа шилдгүүдээ тодрууллаа. Монголын улс төр, бизнес, соёл урлагийн бүхий л хүндтэй эрхмүүд чуулсан "Мөнгөн мод 2021" хүндэтгэлийн арга хэмжээ Монгол Улсын Төрийн дууллаар өндөр үүдээ өргөж, өмнөх жилүүдээс шинэ дүр төрхтэйгээр зохион байгуулагдлаа.

2008 оноос зохиогдож ирсэн "Мөнгөн мод" анх удаа өөрийн гэсэн аялгуутай болсон бөгөөд энэ цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр урлан бүтээжээ. 2008-2019 онуудад найман номинациар шилдгийг шалгаруулдаг байсан бол энэ жил соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын 24 төрөлд шилдгүүдийг тодрууллаа.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдгүүд

1.2021 оны "Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин" номинацид 

УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа

"Аримун" продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэг

"Fantastic" продакшны жүжигчин Б.Барслхагва нар нэр дэвшиж, "Буруу өрөг" киноны дүрээрээ жүжигчин Б.Барслхагва шилдгээр

 

2.2021 оны "Шилдэг хөгжимчин" номинацид

Үндэсний урлагийн их театрын хөгжимчин Н.Жүрмэддорж

Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн

Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хийлч, гоцлол хөгжимчин О.Урангоо нар нэр дэвшиж, Нийслэлийн "Улаанбаатар" чуулгын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн шилдгээр

3.2021 оны "Шилдэг дуучин" номинацид

ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир

Дуучин Б.Баярцэцэг

Дуучин Б.Алтанжаргал

Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар нэр дэвшиж, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар шилдгээр

 

4.2021 оны "Шилдэг бүжигчин" номинацид

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Баасансүрэн

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр

“Moon dance” клубын бүжигчин Б.Халиун нар нэр дэвшиж, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр шилдгээр

 

5.2021 оны "Шилдэг зохиолч" номинацид

Босоо цагаан гурвалжин” модерн бүжгэн жүжгийн зохиолч, ардын багш С.Дулам

Жангар” жүжгийн зохиолч Д.Мэндсайхан

Пөөдөө” төслийн зохиолч О.Батзориг нар дэвшиж, “Босоо цагаан гурвалжин” модерн бүжгэн жүжгийн зохиолч, ардын багш С.Дулам шилдгээр

 

6.2021 оны "Шилдэг судлаач" номинацид

СУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс

Урлаг судлалын ухааны доктор Г.Одпүрэв

Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, угсаатны хөгжим судлаач Д.Ганпүрэв нар нэр дэвшиж, СУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс шилдгээр

 

7.2021 оны "Шилдэг хөгжмийн удирдаач" номинацид

Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдаач Ц.Гансүх

Улсын филармонийн уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар нар нэр дэвшиж, Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар шилдгээр

 

8.2021 оны "Шилдэг продюсер" номинацид

Шүүдэр” продакшн үүсгэн байгуулагч, зохиолч Б.Шүүдэрцэцэг

Орфей” театрын захирал Т.Ариунчимэг

“Gertoon” анимейшны гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил нар нэр дэвшиж, “Gertoon” анимейшны гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил шилдгээр

9.2021 оны "Шилдэг зураач" номинацид

Анна Каренина”, “Хаадын хаан андгай” жүжгийн зураач, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг

Гэм зэм” жүжиг, “Хотулан гүнж” уран сайхны киноны ерөнхий зураач Л.Батбилэг

Мөнх тунх” анимейшны зураач Э.Эрдэнэболд

Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн хувцасны зураач Б.Баярцэцэг нар нэр дэвшиж, “Гэм зэм” жүжиг, “Хотулан гүнж” уран сайхны киноны ерөнхий зураач Л.Батбилэг шилдгээр

 

10.2021 оны "Шилдэг хөгжмийн зохиолч" номинацид

СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр

СУИС-ийн дорно дахины хөгжим судлалын профессорын багийн тэргүүлэгч профессор, Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч, доктор С.Соронзонболд

Цагдаагийн “Сүлд” чуулгын хөгжмийн зохиолч, СУИС-ийн багш В.Баттулга нар нэр дэвшиж, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч “Анна Каренина” сонгодог жүжгийн хөгжим, “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шилдгээр

 

11.2021 оны "Шилдэг бүжиг дэглээч" номинацид

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар

Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар

Номадиа продакшн”-ы бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал нар нэр дэвшиж, “Босоо цагаан гурвалжин” бүжгэн жүжгийн бүжиг дэглээч, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар шилдгээр

12.2021 оны "Шилдэг найруулагч" номинацид

Анна Каренина”, “Хаадын хаан-Андгай” жүжгийн ерөнхий найруулагч УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар

Фауст”, “Гэм зэм” жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд

Мөнх тунх” анимейшны найруулагч Ц.Энхзаяа

Жангар” жүжгийн ерөнхий найруулагч Э.Ёндоншарав нар нэр дэвшиж, “Фауст”, “Гэм зэм” жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд тус, тус шилдгээр шалгарлаа.

 

Мөнгөн мод 2021” наадмын шагнал гардуулах ёслолын дараагийн хэсэгт 12 “Шилдэг уран бүтээл”-ийг шалгарууллаа.

1.2021 оны “Ном хэвлэлийн шилдэг бүтээл” номинацид

Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан “Монголын түүх бичлэг” дөрвөн боть

Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд “Рашид АддиныШашдирын чуулган”

Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо” түгээмэл эх

Профессор, археологич Д.Эрдэнэбаатарын “Хүннүгийн язгууртны булшны судалгаа” зэрэг бүтээлүүд нэр дэвшиж, Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийн үүсгэн байгуулагч, зураач Р.Батцэнгэлийн “Монголын нууц товчоо” түгээмэл эх бүтээл шилдгээр

 

 2.2021 оны “Уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн шилдэг бүтээл” номинацид

“Central” телевиз “Монгол өв соёл” нэвтрүүлэг

Титанс пикчерс” ХХК “Монголын баялаг 330” танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг

МҮОНРТ “Гэгээн үдэш” нэвтрүүлгүүд нэр дэвшиж, “Central” телевиз “Монгол өв соёл” нэвтрүүлэг шилдгээр

3.2021 оны “Дуу хөгжмийн шилдэг бүтээл” номинацид

Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог

Хуучирч Э.Цэндсүрэнгийн “Дотоод хөрөг” хөгжмийн цомог

Монгол Улсын филармоны “Баянмонгол 50 жил” пянз зэрэг бүтээлүүд нэр дэвшиж, “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог шилдгээр

 

4.2021 оны “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл” номинацид

Ж.Анунаран “Бурхны хүү” үзэсгэлэн

Т.Энхболд “Олборлолт” үзэсгэлэн

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт “Оюун санаагаа аваръя” үзэсгэлэн

Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуяг Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн хөшөөт цогцолбор зэрэг бүтээлүүд нэр дэвшиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ганхуяг Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн хөшөөт цогцолбор бүтээл шилдгээр

 

5.2021 оны “Цахим шилдэг бүтээл” номинацид

Гэртүүн” ХХК-ийн “Мөнх тунх”

Номадик контент”-ын “Миний цоохор найз”

Амжилт анимейшн”-ы “Зуузуугийн найзууд” бүтээлүүд нэр дэвшиж, “Зуузуугийн найзууд” бүтээл шилдгээр

6.2021 оны “Цахим шилдэг тоглоом” номинацид

“Beer night” студи “Carnival hunt”

“Beer night” студи “Fragile” зэрэг бүтээлүүд нэр дэвшиж, “Beer night” студийн “Fragile” шилдгээр

 

7.2021 оны “Дизайны шилдэг бүтээл” номинацид

Томтинк” дотоод интерьер дизайн

Овоо кэмпин” ХХК-ийн “Гэртент” майхан

Байгаль хаус” ХХК-ийн “Төвөргөөн”, “Хатан” цуглуулга алчуур, үнэт эдлэлийн бүтээгдэхүүнээр нэр дэвшиж, “Гэртент” майхан шилдгээр  

 

8.2021 оны “Хувцас загварын шилдэг бүтээл” номинацид

Дизайнер Э.Номинчулуун “Noemi” брэнд

Мултивсэрс” ХХК “Futurestic type” загварын брэнд

“Z Sh” студийн “Язгуурын дагина” брэндүүд нэр дэвшиж, “Мултивсэрс” ХХК “Futurestic type” загварын брэнд шилдгээр

9.2021 оны “Зар сурталчилгааны шилдэг бүтээл” номинацид

АПУ” ХХК-ийн “Соёлоор гоёно” төслийн зар сурталчилгаа

АПУ” ХХК, “Вейрал партнерс” ХХК “Нутаг нутгийн цай” төсөл

Бэрх биш ээлтэй 2021” нөлөөллийн аян зэрэг бүтээлүүд нэр дэвшиж, шилдгээр “АПУ” ХХК-ийн “Соёлоор гоёно” төслийн зар сурталчилгаа шилдгээр

 

10.2021 оны “Шилдэг виртуаль үзмэр” номинацид

Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын “Сүлд виртуаль” музей

Чойжин ламын сүм музейн “Чойжин” аппликейшн

Монголын үндэсний музей, “Гэрэг дижитал” ХХК-ийн “Монголын эзэнт гүрэн” Зэв дижитал музей

Дэлхийн өв-Бурхан Халдун уул, ТХТГНХ захиргааны “Бурхан халдун” аппликейшн нэр дэвшиж, Монголын үндэсний музей, “Гэрэг дижитал” ХХК-ийн “Монголын эзэнт гүрэн” Зэв дижитал музей шилдгээр

11.2021 оны “Кино урлагийн шилдэг бүтээл” номинацид

Бросис пикчерс” ХХК “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино

“Choi Hainzan” фильм продакшны “Эмэгтэй” уран сайхны кино

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Ирвэсийн амьдрал” баримтат кинонууд нэр дэвшиж, “Бросис пикчерс” ХХК “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино шилдгээр

 

12.2021 оны “Тайзны урлагийн шилдэг бүтээл” номинацид

Улсын драмын эрдмийн театрын “Анна Каренина” жүжиг

Номадик баллет” продакшны “Долоон бурхан харвадаггүй” бүжгийн жүжиг

Орфей” театрын “Гэм зэм” постдрамын жүжгүүд нэр дэвшиж, Улсын драмын эрдмийн театрын “Анна Каренина” жүжиг шилдгээр тус тус шалгарлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)