ОХУ байгалийн хийгээ зөвхөн рублиэр худалдана

Admin | 2022-03-23


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "нөхөрсөг бус харилцаатай" орнуудад нийлүүлэх байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Засгийн газартаа даалгалаа. Оросын гадаад валютын нөөцийг барууны орнууд битүүмжилсэн нөхцөлд үүнээс өөр гарц байхгүйг тэрээр тодотгожээ. Хийн экспортын төлбөр тооцоог рублиэр хийх журмыг долоо хоногийн дотор боловсруулж дуусгахыг Төв банканд даалгасан байна.

Путины мэдэгдлийн дараа рублийн ханш ам.долларын эсрэг чангарч эхэллээ. Мягмар гарагт нэг ам.доллар 101 рубльтэй тэнцэж байсан бол өнөөдөр 95-аас уруудаж явна. Мөн Европын зах зээлд байглийн хийн үнэ 10 хувиар өссөн тухай Интерфакс мэдээллээ. Лондонгийн түүхий эдийн бирж дээр ирэх дөрөвдүгээр сарын фьючерсийн үнэ мянган шоо метр тутамд 1359 ам.долларт хүрч үнэ өссөн байна.

Одоогийн байдлаар Оросын эрх баригчид 48 орныг “нөхөрсөг бус харилцаатай” орны жагсаалтад оруулаад буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)