Монгол Улсад анх удаа CS:GO | АЗИЙН АВАРГА шалгаруулах тэмцээн болно

Admin | 2022-03-23


Монгол Улсад анх удаа "АЗИЙН АВАРГА" шалгаруулах CS : GO төрлийн тэмцээн энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдахад бэлэн болжээ.

ХОЁР САЯ ДОЛЛАРЫН шагналын сантай дэлхийн хамгийн том E-SPORT-ийн цуврал тэмцээн болох BLAST PREMIER-ийн АЗИ ТИВИЙН АВАРГЫГ Монгол Улсад "Мөсөн өргөө - STEPPE ARENA" цогцолборт анх удаагаа хүлээн авч байна.

Энэ бол Монгол Улсын E-Sport хөгжсөний илрэл болж байгаа юм. Үүнд 4 баг аваргын төлөөх тэмцээнд үлдсэн бөгөөд түүний 3 нь Монгол улсын баг тамирчид байгаа нь юутай сайхан.

А хэсэгт:

  1. TEAM IHC 'Ex CHECKMATE' баг

Бүрэлдэхүүнд:

  • IGL буюу багийн ахлаг BLitz - Гарьдмагнай
  • Techno4K - Содбаяр
  • Bart4k - Баатархүү
  • Kabal - Бат-Энх
  • nin9 - Есөнтөмөр
  • sk0R - Тэнгис
  • Coach буюу дасгалжуулагч MaaRaa - Эрдэнэдалай 

2. The Shine баг " Монгол Улсын баг"

  • Mzinho
  • Roux
  • Clouden
  • Senzu
  • Chro

Б хэсэгт:

  1.  Team NKT "Ази тивийн нэгдмэл баг"

 

  • Dobu - Ган-Эрдэнэ (Монгол)
  • Coolest (Монгол)
  • Xign (Солонгос)
  • KNTZ (Vietnam)
  • Impression (Singapore)
  • Coach буюу дасгалжуулагч MyMMM

    2. D13 Esport "Монгол баг"

  • Shinobi
  • Yami
  • Annihilation
  • Rate
  • Hawk
  • Coach буюу дасгалжуулагч WorldPeace гэх багууд АЗИЙН АВАРГА шалгаруулах тэмцээнд шалгарч үлдээд байгаа юм.

Энэхүү тэмцээнийг МESA буюу Mongolian E-sports Association зохион байгуулах эрхийг авсан бөгөөд энэ сарын 26-нд буюу энэ амралтын өдөр Мөсөн өргөө - STEPPE ARENA-д зохион байгуулагдах гэж байна.

MESA зүгээс Монголын E-Sport дэмжигч залууст зориулж энэхүү тэмцээнийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ бас 20 сая төгрөгийн NFT азтанг тодруулахаар ажиллаж байна. 

Мөн энэ өдрийн хамгийн том шагнал бол АЗИЙН АВАРГА болсон багтай Хойд Америкийн даган явж хамт тэмцээнийг үзэх эрхийг бэлэглэх болсонг дуулгахад таатай байна.

Үндсэн тэмцээний ерөнхий мэдээллийг танд хүргэе. 

Дэлхийн хамгийн том E-sport-ийн байгууллагуудын нэг BLAST-ийн оригнал эвент BLAST PREMIER-ын хаврын улирлын нэгэн тэмцээн Ази тивд "MESA Nomadic Masters" нэрийн дор зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Энэ сарын 26-нд Ази тивийн шалгарсан топ 4 багийн өрсөлдөөн MESA Nomadic Masters нэрийн дор явагдах бөгөөд хасагдах шатны тоглолтууд Улаанбаатар хотод 5000 үзэгчийг хүлээн авах чадалтай Мөсөн өргөө- Steppe Arena цэнгэлдэхэд LAN байдлаар зохион байгуулагдана.

Тэмцээний ялагч BLAST Premier азийн бүсийн ялагч болж BLAST Premier Spring Showdown тэмцээнд Team LiquidComplexity GamingMIBREvil Geniuses багуудтай өрсөлдөхөөр Хойд Америк тивийг зорих эрхийн эзэд болно.

ТА ҮНЭГҮЙ ҮЗЭХ ЭРХ АВАХЫН ТУЛД ДАРААХ ШАЛГУУРЫГ БИЕЛҮҮЛЭХЭД БОЛНО. 

Та MESA албан ёсны фэйсбүүк хуудсанд 3 найзаа comment урьж PUBLIC тохиргоотой SHARE хийгээд дээр нь mention хийгээд түүнийгээ үзүүлэхэд л хангалттай юм. 

Энэ өдөр өрсөлдөх тамирчид азийн түүхэнд анх удаагаа ARENA-д тоглож байгаа тамирчид болж үлдэнэ. Үүнийг ESL, BLAST, PGL, VALVE тэргүүтэй дэлхийн гигант байгууллагууд бүгд үзэж, ажиглаж Монгол улс хэрхэн азийн аваргыг зохиохыг харах тул та бүхнээс энэхүү үнэгүй зохиогдох арга хэмжээнд таньдаг найз, хамт олон, гэр бүл, дотныхон бүгдийг нь авчраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байгааг дуулгахад таатай байна.

МӨСӨН ӨРГӨӨ- STEPPE ARENA дүүрч, Монгол улсын ESPORTS NATION хөгжсөн гэдгийг дэлхий нийтэд бид харуулж байж, дараа дараагийн тамирчдын ирээдүй, зорилго биеллээ олох эсэх нь шийдэгдэх юм. Дэлхийн оргил спортуудаар Монгол улс тэргүүлэгч байгаагүй байж болно, харин ESPORT-д бид чадна, бид олуулаа, энд үзэгчид байна гэдгийг харуулах нь энэ өдрийн бидний зорилго!

Тиймээс яг л ESL-ийн финал шиг, BLAST-ийн финал шиг үзэгчдээр дүүргэе гэж зохион байгуулагч та бүхнээс хүсэж байна. 

Мөн автобус та бүхэнд үнэгүй үйлчлэх юм. 

ЦАГИЙН ХУВААРЬ: 

12:00 цагт Б бүсийн тоглолт явагдана.

TEAM NKT VS THE SHINE

16:00 цагт А бүсийн тоглолт явагдана.

TEAM IHC VS D13 ESPORTS

20:00 GRAND FINAL тоглолт явагдаж дуусах юм.

Эцэст нь хэлэхэд ҮНЭГҮЙ орохын тулд та бүхэн энэ постыг 3 найзаа MENTION хийгээд PUBLIC SHARE хийгээд түүнийгээ харуулж арга хэмжээндээ үнэгүй оролцох юм шүү! Мөн үүгээрээ 20 саяын GIVEAWAY, BLAST PREMIER-ийг үзэгчээр зорих сугалаанд оролцоно.

Мөн арга хэмжээнд урилгаар дараах уран бүтээлчид оролцоно.

  • VANDEBO
  • SEKSTSAGAANBOGD
  • KEEN FREE
  • AM-C
  • MO’G
  • COMEDIAN AMARAA
  • COMEDIAN HANU
  • COMEDIAN HAR TUUGUU
  • COMEDIAN MUNKJIN
  • COMEDIAN DABI
  • COMEDIAN MUNKHUUSH
  • SANGA
  • ARTIST TUGSUU
  • SAN JUNIPER
  • THE LEMONS
  • DJ UELENZEE
  • DJ ERIK

ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)