М.Уранцэцэг анхны тулаанаа товлохоор АНУ-ыг зорилоо

Admin | 2022-03-24


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэг энэ оны эхээр жүдо бөхөөс зодог тайлж үргэлжлүүлэн тулааны спортоор хичээллэх болсноо мэдэгдсэн билээ. Тэгвэл оны эхнээс тулааны спортын бэлтгэл, сургуулилалтаа эхлүүлсэн М.Уранцэцэг мэргэжлийн өндөр түвшний бэлтгэл хангахаар өнөөдөр АНУ-ыг зориод байна. Тэрээр нөхөр болон дасгалжуулагч Б.Содгэрэлийн хамт АНУ явж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа анхны тулаанаа товлох төлөвлөгөөтэй байгаа аж.

Түүний жүдо бөхийн амжилтууд:

  • 2013 оны Дэлхийн аварга,
  • 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медаль,
  • 2012 оны Ази тивийн аварга,
  • 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медаль,
  • "Токио-2020" олимпын наадмын хүрэл медаль

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)