Ноолуур 155 мянган төгрөгийн үнэтэй байна

Admin | 2022-03-27


 Ноолуурын ханш энэ сарын эхээр зарим аймгуудад килограмм нь 250 мянган төгрөг хүрч байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Эмээлт” захад ноолуур кг нь 130-150 мянган төгрөгөөр худалдан авч байна. Баян-Өлгийн аймагт хамгийн хямд буюу 100 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Дорнод аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 155 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингээд аймгууд руу холбогдож ноолуурын үнийг тодрууллаа. Ноолуурын үнэ ханшийг аймаг тус бүрээр дэлгэрэнгүй хүргэж байна.

Архангай-120-130 мянган төгрөг

Баян-Өлгий- 100-110 мянган төгрөг

Баянхонгор- 100 мянган төгрөг

Булган- 125 мянган төгрөг

Сэлэнгэ-130 мянган төгрөг

Говь-Алтай- 120-130 мянган төгрөг

Говьсүмбэр- 130-135 мянган төгрөг

Дорноговь- 125-150 мянган төгрөг

Дорнод- 145-155 мянган төгрөг

Өвөрхангай- 115-120 мянган төгрөг

Сүхбаатар- 130-145 мянган төгрөг

Увс-100-110 мянган төгрөг

Хэнтий- 140-145 мянган төгрөг

Төв-120 мянган төгрөг

Эрдэнэт хот- 120 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

                                                                                                                                                        А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)