Ц.Солонго Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Admin | 2022-03-27


Тажикистан улсын Душанбе хотноо зохиогдож буй Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Ц.Солонго нар ганцаарчилсан гараатай 24км-ийн уралдаанд хурд сорилоо.

Элит эмэгтэй / Women Elite/ ангилалд ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртсэнээр Монголын баг тус тэмцээнээс гурав дахь медалиа зүүгээд байна. Тэмцээний эхний өдөр манай дугуйчид багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал хүрэл медалийн болзол хангасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)