Жүжигчин Уилл Смит анх удаа Оскарын шагнал хүртлээ

Admin | 2022-03-27


Холлиувуудын алдарт жүжигчин Уилл Смит Америкийн кино академийн наадмаас "Ричард хаан" киногоороо Оскарын шилдэг эрэгтэй дүрийн анхны шагналаа хүртлээ. Түүний гол дүрд тоглосон Муу залуус, Муу залуус 2, Тусгаар тогтнолын өдөр, Хар хувцастнууд, Хар хувцастнууд 2, Би робот, Аз жаргалын эрэлд, Би домог, Хэнкок, Өрнө зүгийн салхи, Төрийн дайсан, Махчин загас, Хитч болон Долоон паунд зэрэг кинонууд нь ихэнхдээ шинжлэх ухааны болон тулааны сэдэвт кинонууд юм. Түүнчлэн Али болон Аз жаргалын эрэлд кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ кино шүүмжлэгчдээс томоохон сайшаалыг хүртэж байсан билээ.

Уилл Смит өмнө нь "Аli" болон "Pursuit of Happyness" киногоороо шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшиж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)