Засмал замын дугуйн Азийн АШТ: Манай тамирчид 11.00, 14.45 цагаас уралдана

Admin | 2022-03-28


Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр элит эмэгтэй, элит эрэгтэй бөөн гараат уралдаануудаар өндөрлөнө. Манай ОУХМ Ц. Солонго уралдах элит эмэгтэй, Under-23 эмэгтэй ангиллын бөөн гараат 111 км-ийн тэмцээн Улаанбаатарын цагаар 11:00 цагаас эхлэнэ. Энэ гараанд 12 улсын 40 тамирчид оролцохоор болжээ. Харин элит эрэгтэй ангиллын бөөн гараат 175 км-ийн тэмцээн Улаанбаатарын цагаар 14:45 цагаас эхлэх бөгөөд манай багаас ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нар эх орноо төлөөлөн хурд хүчээ сорино. Энэ ангилалд нийт 12 улсын 41 тамирчид өрсөлдөх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)