Монголын дугуйчид Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа

Admin | 2 Жилийн өмнө


Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо болж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй, эмэгтэй элит бөөн гараатэй уралдаанд манай таван тамирчин өрсөлдсөнөөс эрэгтэй элит ангилалд ОУХМ Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Казахстаны Игор Чжан, Японы Х.Масуда нар тасарч, барианд зэрэг шахам ороход казах дугуйчин түрүүлж, япон удаалан манай тамирчин хүрэл дээр буув. 

Эрэгтэй элит ангилалд өнөөдөр 12 улсын 41 тамирчид өрсөлдсөний дунд манай ОУХМ С.Жамбалжамцаас гадна ОУХМ Б.Марал-Эрдэнэ, ОУХМ Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Билгүүнжаргал нар гараанд гарсан юм.

Өдөр болсон эмэгтэй элит ангилалд ОУХМ Ц. Солонго 12 улсын 40 тамирчидтай өрсөлдөж 10 байрт орсон. Манай тамирчин маш сайн өрсөлдсөн бөгөөд Эхний 10 байрт орсон тамирчид бүгд ганц секундын дотор барианд орсон юм. 

Монголын баг тамирчид ийнхүү “Тажикистан 2022” Азийн АШТ-ээс нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)