“Алтан ураг” хамтлаг шинэ цомгоо бичүүлэхээр Японы “Sony Music” студитай гэрээ хийжээ

Admin | 2022-03-29


“Алтан ураг” хамтлаг шинэ цомгоо Японы “Sony Music” студид бичүүлэхээр гэрээ хийжээ.

Тодруулбал, “Sony Music” компанийн хувьд 1968 онд АНУ-д байгуулагдаж, 1995 онд Японд салбараа нээж байсан бөгөөд тус салбараараа дамжуулж 190 гаруй уран бүтээлчидтэй гэрээ байгуулан ажилладаг байна. Харин манай “Алтан ураг” хамтлагийн хувьд анх 2003 онд “Туурайн төвөргөөн” наадамд оролцон байгуулагдаж байсан бөгөөд 2004 онд анхны цомгоо гаргаж байжээ. Өдгөө шинэ цомгийн ажилдаа орсон талаараа албан ёсоор ийнхүү мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)