“Чингис хаан” хамтлаг "XXI зуун" аялан тоглолт хийнэ

Admin | 2022-03-30


“Чингис хаан” хамтлагийн "XXI зуун" аялан тоглолт ирэх сарын 6-нд эхлэх гэж байна. Монгол орныг бүхэлд нь хамрах энэхүү тоглолт нийт хоёр сарын турш үргэлжлэх юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-нд Багануур дүүргээс эхэлж, тавдугаар сарын 28-нд Сэлэнгэ аймагт тоглолтоо хийснээр өндөрлөх юм.

1989 онд байгуулагдсан “Чингис хаан” хамтлаг 1999 оны арванхоёрдугаар сарын эхээр “ХХ зуун” концертоо Улаанбаатар хотод гурав хоног амжилттай зохион байгуулж, Монголын төвийн хэвлэл мэдээллийнхэн “20-р зууны домогт концерт” хэмээн дуу нэгтэйгээр онцлон тэмдэглэж бичиж байсан билээ. 2002 оны гуравдугаар сард “ХХ зуун” хаалтын концертоо амжилттай тоглож, 2002 оны тавдугаар сарын 31-нд Монголын рок хөгжмийн дээд шагнал гардуулах “Алтан микрофон” наадмаас “Монголын рокын амьд домог″ дээд шагналыг хүртсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)