Арванхоёрдугаар сарын 13-ны өдөр “Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан 32 настай эрэгтэй Д нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь “Оюутолгой” компанийн уурхайд ажиллахаар уг зочид буудалд тусгаарлагдаж байсан бөгөөд тав хоносон байжээ.
Амьсгал хураадаг өдрийнхөө өглөөнөөс бие нь тавгүйрч, зочид буудлын угтах ажилтанд мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дуудсан ч харамсалтай нь нас барсан байжээ. Талийгаачийг үзэхэд ил харагдах гэмтэл, шархгүй байсан аж.
Талийгаач “Оюутолгой” компанийн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг байсан аж. Өдгөө цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Баруун болон төвийн аймгуудаар цасан шуургатай
tentsver.mn | 2026-01-16
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ярилцлага
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө









